Муудсан малыг хурдан тэнхрүүлдэг ийм сайн арга байдаг юм байна.
🙌

Одоо л малчдад туслах цаг шүү. Мал нэгэнт дор ороод турчихаар хаврын хахир хүйтнийг давахад хэцүү болчдог. 1980 хэдэн онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд малчдад туслах мэргэжилтнээр сар гаруй ажилласан туршлагаа хуваалцая. Бэлчээр мал бэлчих аргагүй болоод Орос улсын Барда тэжээлийг сумын төвийн дулаан байр болгонд их хэмжээгээр бэлтгээд айлуудад трактороор зөөвөрлөн өгч мал тэжээх аргыг нь гардан зааж байлаа.

Мал нь өлдөж үхэхгүйг мэдсэн малчид маань гэр гэртээ хийж малаа тэжээгээд малын хорогдол тун багатай давсан даа.

Барда тэжээлийг хийх тун амархан.

🇲🇳 Хивэг халуун ус исгэгч хивгээ исгэх тагтай томхон сав зэргийг бэлтгэнэ

Жишээ нь 10 литр тэжээл бэлтгэхийн тулд 10 л -ийн саванд 5 л орчим буцлам халуун ус хийгээд дээр нь 2 шанага хивэг нэмээд сайн хутгаад

1 уут исгэгч хийж хутгаад сайн дулаан хучаад галын хажууд хонуут байлгахад исдэг.

Исэлт дууссаны дараа саваа дүүртэл халуун ус нэмээд малаа тэжээнэ. Хашааны аман дээр зогсоод малаа цувуулж гаргахдаа 5 бог малд

1 шанагыг хуваагаад өгнө.

Бод малд нэг шанагыг өгч байсан. Иссэн хивэгний шимт бодисууд нь малын биед хялбар шингэх төлөв байдалд орсон болохоор амь тариа хийсэн шиг сайн нөлөө үзүүлдэг шүү.

Бас багахаан хивэгээр олон мал аврах боломжтой.

Малчиддаа туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүс минь энэ аргыг сайн түгээж өгөөрэй.

Мал, малчид минь урин хавартайгаа хохирол багатай золгоосой.. 🇲🇳🇲🇳🇲🇳🙏🏻🙏🏻🙏🏻

Эх сурвалж: SPY.MN

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам