
Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын технологийн аварга компани Amazon ойрын хугацаанд ойролцоогоор 30 000 корпоратив (оффисын) ажилтныг халж, байгууллагын бүтцийг “илүү уян хатан, үр ашигтай болгох” шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна.
Энэ шийдвэр нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан, хэрэглэгчийн худалдан авалт багассан, мөн хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалт өсч буйтай холбоотой гэж тайлбарлажээ.
- Хамгийн ихээр менежмент, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хүний нөөцийн хэлтэс зэрэг салбарт цомхотгол хийгдэх аж.
- Компани “ажилчдаа дэмжих, дотоод шилжилт хөдөлгөөнийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ” гэж мэдэгджээ.
- Энэ нь Amazon-ийн сүүлийн 5 жилд хийж буй хамгийн том ажилтан цомхотголын давлагаа юм.
