Хэнтий аймгийн Дадал суман дахь Хилийн цэргийн 0287 дугаар ангийн ажилтнуудын орон сууцанд гал гарч, албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, гал түймэрт 0287 дугаар ангийн ахлах дэслэгч өртөж, амиа алдсан байна.
Энэ талаар ХХЕГ-аас тодруулахад “Гал гарч, албан хаагч амиа алдсан нь үнэн. Маш харамсалтай явдал боллоо. Шүүх шинжилгээнийнхэн ажиллаж байгаа” гэжээ.
Амиа алдсан албан хаагч дөрвөн хүүхдийн аав бөгөөд тун удахгүй тэтгэвэрт гарахаар байсан нь тун харамсалтай явдал болж байна.
