Coupang платформын 34 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тухай

Сөүль, Өмнөд Солонгос – 2025.12.01
Өмнөд Солонгосын цахим худалдааны тэргүүлэгч платформ Coupang 34 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан тухай албан ёсоор мэдэгдлээ. Компанийн мэдээлснээр, энэхүү мэдээллийн халдлага 2025 оны 6-р сарын 24-нд гадаадын серверүүдээр дамжин зөвшөөрөлгүй хандалт эхэлсэн нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.

Анх компани 11-р сарын 18-нд дотоод хяналт шалгалтаар 4,500 хэрэглэгчийн акаунт зөвшөөрөлгүй нэвтэрсэн байж болзошгүйг илрүүлсэн ба цаашдын шалгалтаар нийт 33.7 сая хэрэглэгчийн бүртгэл халдлагад өртсөн нь батлагджээ.

Алдагдсан мэдээллийн төрөл

Хэрэглэгчийн дараах мэдээлэл алдагдсан байна:

  • Нэр
  • Имэйл хаяг
  • Утасны дугаар
  • Хүргэлтийн хаяг
  • Зарим захиалгын түүх

Гэхдээ эмзэг мэдээллүүд, тухайлбал:

  • Төлбөрийн мэдээлэл
  • Кредит картын дугаар
  • Аккаунт нэвтрэх эрхийн мэдээлэл

аюулгүй хэвээр байгаа гэж компани мэдээлжээ.

Мэдэгдсэн байгууллагууд

Coupang нь уг халдлагын талаар дараах байгууллагуудад мэдэгдсэн байна:

  • Korea Internet & Security Agency (KISA)
  • Personal Information Protection Commission (PIPC)
  • National Police Agency

Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Taiwan болон Rocket Now үйлчилгээнд хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан ямар ч нотолгоо байхгүй аж.

Халдлагын дараа авсан арга хэмжээ

Coupang компанийн мэдээлснээр:

  • Зөвшөөрөлгүй хандалтын сувгийг хаасан
  • Дотоод хяналт шалгалтыг сайжруулсан
  • Томоохон хараат бус кибер аюулгүй байдлын компаниудын мэргэжилтнүүдийг ажиллуулсан

Сэжигтэн тодорхойлогджээ

Цагдаагийн байгууллага 11-р сарын 18-нд мөрдөн шалгалт эхлүүлсний дараа, гадны иргэн бөгөөд өмнө нь Coupang-д ажиллаж байсан Хятадын харьяат нэгэн анхны сэжигтнээр тодорхойлогдсон гэж мэдээлэв.

Өмнөх мэдээллийн алдагдал

Coupang платформ өмнө нь хэд хэдэн удаа мэдээллийн алдагдалд өртөж байсан бөгөөд 2020–2021 онд хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 2023 оны 12-р сард худалдагчийн менежментийн системийн алдагдал нь 22,000 хэрэглэгчийн мэдээллийг задруулж байсан юм.

Өмнөд Солонгост 2025 он нь кибер халдлагын хувьд хамгийн их аюултай жил байсан бөгөөд Coupang компани энэхүү халдлагаар дахин томоохон сорилттой тулгарч байна.