
2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эх … тоот хаягт “манай эхнэр нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг халдлагын улмаас 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А нарын амь нас хохирсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Дээрх хэрэгт холбогдуулан Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулж, 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна.
