
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр хүнсний үйлдвэрийн болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын мэргэжлийн 20 орчим холбоодын төлөөлөлтэй нэгдсэн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Дэд сайд Б.Нямжав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон яам, харъяа байгууллагын холбогдох албан тушаалтнууд уулзалтад оролцов.
Мэргэжлийн холбоодын зүгээс салбарын холбогдох хуулиуд дахь нэр томьёоны утга агуулгын зөрүүтэй байдлыг шинэчлэн найруулах, “Хүүхэд бүрт 1 аяга сүү” хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг халах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дотоодын зах зээлийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх, улаанбуудай тээвэрлэхэд жингийн хязгаарлалт тогтоох, гурил үйлдвэрлэх стандартыг хангах, хадгалах тээвэрлэлтэд анхаарах нэн шаардлагатай байгааг салбарын удирдлагуудад уламжиллаа.
Үргэлжлүүлэн Мал эмнэлгийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзсан юм. Мал эмнэлгийн таван мэргэжийн холбооны 10 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд төр, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах нөхцөл хязгаарлагдмал, мал эмнэлгийн сургуулийг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн шууд худалдан авах механизмд анхаарар, малын эмч нарын сургалт, дадлагажих ажлыг эрчимжүүлэх, түргэвчилсэн сургалтын хөтөлбөртэй болох, сумдад мал үржлийн алба бэхжүүлэх, салбарын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бодлогод төлөвлөлт зөвлөх эмч нарын байр суурийг сонсох зэрэг асуудлыг хөндөв.

Уулзалтуудын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ирэх онд салбарын яамнаас хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын чиглэлийн талаар танилцуулсан юм.
Тэрбээр Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн орон нутгуудад сум дундын хөгжлийн төв байгуулж, малчид, хоршоологчдыг дэмжсэн үйлчилгээг хөгжүүлнэ. Хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, томоохон үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлэх тогтолцоог бий болгосноор дотоодын зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж жинхэнэ утгаараа бүрдэнэ. Цаашид олон улсын жишгийн дагуу мэргэжлийн холбоодоо түшиглэн ажиллана. Тийм ч учраас оны эхэнд уулзаж дуу хоолойг нь сонсож байна” хэмээв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ сарын 13,14-нд зургаан удаагийн уулзалт зохион байгуулж, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, мал эмнэлгийн салбарын нийт 50 гаруй холбоодын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо.
Энэхүү нэгдсэн уулзалтаар Хөнгөн үйлдвэрийн тухай анхдагч хууль, Тарианлангийн даатгалы тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жижиг, дунд, үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэв. Оролцогчдын зүгээс мэргэжлийн холбоодын зүгээс мэргэжлийн холбоодг хүлээн авч, салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлоход байр суурийг нь тусгахаар зорьж буйд талархалтай хандаж буйгаа илэрхийлээд, олон шинэ шинэлэг санаачлагууд дэвшүүлж хамтран ажиллахаар тогтсон юм.

