
2023 онд “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ (2023–2026)”, түүнтэй холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөө, мөн орон тооны бус зөвлөлийг баталсан. 2026 онд уг орон тооны бус зөвлөлийг Боловсролын дэд сайд ахалж байгаатай холбогдуулан зохион байгуулсан тус уулзалтаар 2025 онд хийсэн ажлын үр дүн, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгаалал, хөгжил, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад салбар дундын уялдааг хангах асуудлыг онцоллоо.
Мөн 2026 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцэн, Боловсролын дэд сайдаар ахлуулсан орон тооны бус дэд зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар тогтов.