Боловсролын салбарын хэмжээнд нийт 50 стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд үүний 60 хувийг сургалтын орчин, үйлчилгээний стандарт эзэлж буй. Боловсролын яамнаас эдгээр стандартыг мөрдөж, тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчдад стандартад нийцсэн хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд анхаарч, жил бүрийн улсын төсөвт 700-800 сая төгрөг төсөвлөж, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай орчны стандарыг тусгасан 100, 150, 240 ортой цэцэрлэг, 320, 640 хүүхдийн суудалтай сургууль,160 ортой дотуур байрны барилгын жишиг зургийг боловсруулан ашиглаж байгаа гэдгийг П.Наранбаяр сайд хэллээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун санаачлан боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслөө танилцуулж, Боловсролын яамны нэгжийн дарга нар болон харьяа байгууллагын удирдлагуудтай санал солилцов.