Нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу хамтран ажиллах гадаад болон дотоодын зөвлөх, хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зорилго бүхий дэлгэрэнгүй жагсаалтад орох саналаа ирүүлэхийг урьж байна.

Дараах чиглэлээр зөвлөх болон хараат бус гишүүнтэй хамтран ажиллана.

  • Хууль, эрх зүй
  • Санхүү, эдийн засаг
  • Байгаль орчин нийгмийн нөлөөлөл
  • Техник, технологийн инженерчлэл

Саналд:

  • Танилцуулга
  • Үйл ажиллагааны туршлага
  • Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний хуулбар зэргийг хавсаргасан байна.