Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, албаны холбогдох төлөөллүүд өнөөдөр /2026.02.09/ Зам, тээврийн яаманд ажиллалаа.
Энэ үеэрээ Зам, тээврийн яамны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөлийн онцлох ажил, бодлогын хэрэгжилтүүдтэй танилцаж, салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөө, тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ.
Уулзалтад тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа тэргүүтэй төлөөллүүд оролцсон юм.
Яамны жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт 2025 онд хангалттай дүгнэгдлээ.
Мөн энэ үеэр яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн дүн шинжилгээний дүгнэлт зөвлөмжийн дагуу салбарын хууль эрх зүй, бодлого хөтөлбөрт жендэрийн үзэл баримтлалыг тусгах, ялангуяа салбар, орон нутаг, байгууллагын төсвийг төлөвлөх батлах, хэрэгжүүлэх, хянаж үнэлэх үе шат бүрд жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, өмнөх төслийн хүрээнд боловсруулсан Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх аргачлал, журмыг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцсон юм.
