Г.Галсанням “Зэс эрдэнийн хувь”ХХК-наас 4.5 тэрбум төгрөг завшсан хэргээр эрэн сурвалжлагдаж байна

Сүүлийн үед нилээдгүй маргаан үүсээд байгаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-ны удирдах ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор “Зэс эрдэнийн хувь” ХХК-ны Улаанбаатар хот дахь оффисыг өнөөдөр нэгжжээ. Оффисын гадаа хувьцаа эзэмшигч нар цуглан үнэн зөвийг олж өгөхийг хууль хүчний байгууллагынхнаас хүсжээ.

Тодруулбал: “Зэс эрдэнийн хувь”ХХК-ны захиргааны менежэр, нягтлан бодогч, тооцооны нябо нараас мэдүүлэг авсан байна. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ны Сумъяабазарын /Н.Алтанхуягийн эцэг нэгтэй дүүгийнх нь хүүхэд/  гэрт нэгжлэг хийсэн бөгөөд Г.Галсаннямыг “Зэс эрдэнийн хувь” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр эрэн хайж байна.Мөн Эрдэнэт хотод байрлах зэс үйлдвэрийн тооцооны хоёр ахлах нягтлан бодогчдоос мэдүүлэг авсан байна.

Г.Галсанням нь малын хэргээс авахуулаад хөгжлийн банкны хэд хэдэн хэргээр одоо шалгагдаж байгаа юм байна. Түүнчлэн “Зэс эрдэнийн хувь” ХХК-ны хувьцааг “БММ” компаны Санжжав гэх хүнээс авахдаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-ны мөнгийг ашигласан нь мөрдлөгөөр тогтоогдон шалгагдаж байгаа ажээ.

Г.Галсанням нь “Зэс эрдэнийн хувь” ХХК ны мөнгийг угаах замаар авч, завшсан мөнгөөрөө хувьцаа худалдан авсан бөгөөд Амундра ,Баатар, Нямбаатар нарын төлөөний этгээдэд зарж 13 тэрбум төгрөг авсан боловч “Зэс эрдэнийн хувь” ХХК наас завшсан 4.5 тэрбум төгрөгийг төлөөгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.