УИХ-ын 126 гишүүнтэйгээ танилцъя булангийн нэгдүгээр дугаар

Цахимтв.мн сайтаас УИХ-ын 126 гишүүнтэйгээ танилцъя булангийн нэгдүгээр дугаар эхэлж байна. Бид энэ контентоороо иргэдэд зориулж парламентын 126 гишүүнийг нэрсийн дарааллаар танилцуулж мэдэх эрхийг нь хангах зорилготой. Монгол Улсын Их Хурлын гишүүн Жуковын Алдаржавхлан: 1977.08.14-нд төрсөн. 2020,2024 оны УИХ-ын  сонгуульд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт  МАН-аас нэр дэвшиж сонгогджээ.

Түүний  боловсролын талаар яривал:

-1995 онд бүрэн дунд боловсролоо нийслэлийн  50-р сургууль дүүргэж

-1998 онд Австрали, Сидней, Англи хэлний институт сурч

-2000 онд МБДС, Санхүүч мэргэжлээр

-2005 онд МУИС-ийн ЭЗДС санхүүгийн магистр, орос англи хэлний мэдлэгтэй .

 Төрийн байгууллагад шат дараатайгаар 19 жил ажиллажээ.

УИХ-ын гишүүн Жуковын Алдаржавхлангийн ажлын туршлагаас яривал:   

-2001-2006 онд УИХ-ын ТГазар, Туслах, зохион байгуулагч

-2006-2008 онд Сангийн яам, Зөвлөх

-2007-2012 онд ОССК, Гүйцэтгэх захирал

-2016-2024 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга

-2016-2024 онд НИТХ-ын төлөөлөгч

-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд даргаар тус тус ажиллаж одоо Хан-уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүний үүрэгт ажилд ажиллаж байна.

Та бүхэн УИХ-ын гишүүдийн танилцуулга мэдээллийг Цахим тв.мн сайтаас хүлээн авч үзээрэй.