
Ховд аймгийн Буянт сумын иргэн Г нь 2022 онд сураггүй алга болжээ. Түүний алга болсон байдал нь сэжигтэй байсан тул цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Улмаар мөрдөн шалгалтын явцад сураггүй алга болсон гэх Г-г нас барсан болохыг тогтоож, цогцсыг олжээ. Улмаар түүнийг төрсөн ах аав нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож амь насыг нь хохироосныг тотоожээ. Б нь уг хэргийг үйлдэхдээ эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн нартай үгсэн тохиролцож, амь хохирогчийн цогцсыг нууж булжээ.
