
Цахим тв сайтаас УИХ-ын 126 гишүүнтэйгээ танилцъя булангийн 2 дэх дугаар эхлэж байна. Бид энэ контентоороо иргэдэд зориулж парламентийн 126 гишүүнийг нэрсийн дарааллаар нь танилцуулж мэдэх эрхийг нь хангах зорилготой.
Монгол улсын их хурлын гишүүн Оюунсайханы Алтангэрэл 1981 оны 5 сарын 30-нд Өвөрхангай аймаг, Уянга суманд төрсөн Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд.
Түүний боловсролын талаар яривал:
-1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн нэгдүгээр сургууль
-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
-2017 онд Хууль Сахиулахын Их Сургууль, эрх зүйн магистр
-2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын
Сургууль, нийтийн удирдлагын магистр
-2017 оноос Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн Их сургууль, докторант (“Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа дахь парламентын хяналт” докторын диссертаци)
УИХ-ын гишүүн Оюунсайханы Алтангэрэлийн ажлын туршлагаас яривал:
-2001-2002 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт дадлагажигчаар
-2002-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд үндсэн ажилтнаар
-2003-2006 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт сургалтын офицер
-2006-2007 онд МӨХ-ны сургалтын хорооны дарга
-2007-2009 онд Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн
-2009-2012 онд Хуулийн фирмийн захирал
-2012-2014 онд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
-2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хорооны дарга
-2016-2018 онд Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн тэргүүн
-2018-2020 онд Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
-2019-2023 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга
-2023 онд Ардчилсан намын дэд дарга
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд үүрэгт ажлыг хашиж байна.
ШАГНАЛ
-2017 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
-2021 онд Алтангадас
ГАДААД ХЭЛ
Англи
Та бүхэн УИХ-ын гишүүдийн танилцуулга мэдээллийг Цахим тв.мн сайтаас хүлээн авч үзээрэй.