УИХ-ын 126 гишүүнтэй танилцъя булангийн гуравдугаар дугаар

Цахимтв.мн сайтаас  УИХ-  126 гишүүнтэйгээ танилцья булангийн 3 дэх дугаар эхэлж байна. Бид энэ контентоороо иргэдэд зориулж парламнтийн 126 гишүүнийг нэрсийн дарааллаар танилцуулж мэдэх эрхийг нь хангах зорилготой.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Норовын Алтанхуяг нь 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүргээс 2024  онд сонгогдожээ.

1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж орос, англи хэлний мэдлэгтэй ба  1981 онд Монгол Улсын Их Сургуульд биофизикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдож өдгөө 30 дахь жилдээ УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг хашиж байна.

Түүний ажлын туршлагаас ярьвал:

-1998 онд Монгол Улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан.

-2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож,

– 2008-2012 онд Монгол Улсын тэргүүн шадар сайдаар ажиллажээ.

– 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдож байжжээ.

-2009 оны 10 сарын 28-нд ерөнхий сайд С. Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан байсан гэнэ.

2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон санал авснаар тэрээр 8 сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан.

-2014 оны 11-р сарын 5-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Н. Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан байна.

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн

-2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх

-2018 онд“Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч

-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүний үүрэгт ажилаар ажиллаж байна.

 

Та УИХ-ын тухай танилцуулага мэдээллүүдийг Цахим тв.мн сайтаас хүлээн авч үзээрэй.