Хурлын эхэнд НТУХ-ны хурлын үйл ажиллагаа болон хурлаар хэлэлцэх асуудлын товч танилцуулгыг хийж, нэгдсэн ТХН-ийн бүтэц, бүрэлдэхүүн, нэгжийн харьяалалд багтаж буй төслүүдийн товч мэдээллийг танилцууллаа.

Үргэлжлүүлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” L3549-MON, L4488-MON төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцаж, 2026 оны 2026 оны үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Мөн шинээр хэрэгжиж эхэлж буй Азийн хөгжлийн банк, Японы Ядуурлыг Бууруулах Сангийн хамтарсан буцалтгүй тусламжийн санхүүжилттэй “ЕБС-иудад шинжлэх ухаан, технологийн боловсрол олгох инноваци, хамтын ажиллагааг дэмжих” G9256-MON төслийн 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдийг хэлэлцэж батлав.

Түүнчлэн Японы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-ийн санхүүжилттэй “Инженер технологийн дээд боловсрол” (MON-P11) төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, 2026 оны үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

MON-P11 төслийн хүрээнд 2026 оны 3-8 дугаар сард зохион байгуулагдах сургалт, судалгааны ажлууд, Япон улсад ажиллах зочин судлаачдын нэрсийг танилцуулж, батлав. Төслийн хүрээнд хамрагдсан судлаач багш, байгууллагыг дэмжих санхүүжилтийн асуудлыг мөн хэлэлцэн шийдвэрлэлээ.
