Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдаан бодлого төвтэй, ажил хэрэгч болж өндөрлөлөө

Хуралдаанаар:

Намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал улс төрийн илтгэл;

Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн тайлан;

Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тус тус танилцууллаа.

Мөн намын бүх түвшинд хэрэгжүүлэх талаар:

Гишүүн төвтэй нам – E4 стратеги;

Гишүүдийн идэвх, оролцоог үнэлэх, дүгнэх, оноожуулах журам;

Маргаан шийдвэрлэх журмуудыг хэлэлцэн баталлаа.

Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдаан зохион байгуулж, гаргасан санал, зөвлөмжөө Бага хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.