УИХ-ын 126 гишүүнтэй танилцъя буланийн 4дүгээр дугаар

Цахимтв.мн сайтаас УИХ-ын 126 гишүүнтэйгээ танилцья булангийн дөрөвдүгээр дугаар эхэлж байна. Бид энэ контентоороо иргэдэд зориулж парламнтийн 126 гишүүнийг нэрсийн дараалал танилцуулж мэдэх эрхийг нь хангах зорилготой.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Агаар, орчны бохирдлын дэд хорооны дарга Наранцэцэгийн Алтаншагай нь 1984 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн.Тэрээр 2024 оны сонгуулиар Монгол Ардын Намаас нэр дэвшиж Архангай, Баянхонгор, Өвөрхөнгай аймгийг хамарсан 3-р тойргоос сонгогдсон парламентад ажиллаж байна.

Түүний боловсролын талаар яривал:

-2002 онд Архангай аймгийн 3 дугаар дунд сургууль

-2017 онд Улаанбаатар Эрдэм Их сургууль Нийгмийн ажилтан

-2019 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежмент

-2020 онд Монгол Улсын Их сургууль Улс төр судлалын магистр

УИХ-ын гишүүн ажлын Наранцэцэгийн Алтаншагай туршлагаас яривал:

-2008-2011 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Улс төрийн ажилтан

-2011-2012 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Зохион байгуулалтын хэлтсийн дарга

-2011-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын хороо, Дэд дарга

-2017-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын орлогч

-2018-2020 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Дэд дарга

-2020-2024 онд Сонгинохайрхан дүүрэг, Засаг дарга

-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа юм байна.

Түүний гавьяа шагнал нь 2021онд Хөдөлмөрийн хүндэт медаль.

Та УИХ-ын тухай танилцуулага мэдээллүүдийг манай сайтаас хүлээн авч үзээрэй.