Зайран Хосбаярын зохион байгуулдаг “Галын их тахилга 2026” 2 дугаар сарын 28-ны өдөр 4 дэх жилдээ боллоо.
Монголчууд бид бүхэн эрт дээр үеэс гал голомтоо жил бүр тахин тэр жилдээ элбэг сайхан байхыг билэгддэг билээ. Сүүлийн үед айл гэр бүлүүд орон сууцанд амьдрах нь ихэссэн бөгөөд галаа хэрхэн тахих вэ гэдэг асуудал гардаг. Үүн дээр Хосбаяр зайран “галаа хэрхэн тахих вэ” талаар хуваалцаж галын тахилга хийн Монгол түмнийхээ гал голомтын ариусгалаа.
Уг тахилгад 13 бөөгийн холбоо оролцсон бөгөөд 12 их гал асааж жил тус бүрийн тахилгыг хийлээ.Ирэх жилд Монгол түмэн та бүхэн минь илүү өргөн олноороо ирж өв соёлоо үргэлжлүүлэн залгамжлуулж элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсье

