Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн хүрээнд үдээс хойш хэд хэдэн илтгэл, танилцуулга хийж, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.

Мөн салбарын газар, хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын удирдлагууд оролцсон нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал дүгнэлт, чиглэл өгсөн бол Боловсролын сайд П.Наранбаяр харьяа байгууллагуудын дарга нарын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурж баталгаажууллаа.