
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Жалханз хутагт Ц.Дамдинбазарын нэрэмжит төв талбайд хүрэлцэн ирэхэд Улиастай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийн талаар танилцууллаа.
Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засаг, нийгэм, бүх салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх нь Монгол төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.
Завхан аймаг өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа нь улс, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын хичээл зүтгэлийн дүн гэдгийг хэллээ.
Цаашид ололт, амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


