Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эмч, эмнэлгийн ажилчдад шагнал гардууллаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад эмч Д.Цэнгэлжав

АЛТАН ГАДАС ОДОНГООР

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын ахлах шинжээч эмч Л.Баттулга

Дорноговь аймгийн Улаанбаатар төмөр замын Сайншанд салбарын их эмч Х.Мэндсайхан

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын 1-р клиникийн эрхлэгч Б.Энхтайван

“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн тасгийн их эмч Н.Гэрэлмаа

336 дугаар цэцэрлэгийн эмч Ч.Дэлгэрмаа

Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний их эмч П.Солонго

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Ө.Баттуяа

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч С.Энхсайхан

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн их эмч Э.Чулуунцэцэг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал мэс заслын тасгийн их эмч Б.Түвшинтөгс

Нийслэлийн Амгалан амаржих газрын Нярайн эмч Б.Цэвэлмаа

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Ахлах эмч Б.Эрхэмболд

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч А.Оргилмаа

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч Б.Батболд

Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын их эмч А.Ерболат

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гэмтэл согог засалч их эмч В.Нямдаваа

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Л.Соёлоо

Эмгэг судлалын үндэсний төвийн Био-Анагаахын мэргэжилтэн, Эс судлаач эмч Ж.Нэргүй

Монгол-Япон эмнэлгийн Зүрх, хэм алдагдлын эмч С.Пагмадулам

Нийслэлийн өргөө амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Саруул

Алт болд эмнэлгийн их эмч Э.Хатансүрэн, С.Энхжаргал

Баянгол дүүргийн Манай эмнэлэг өэмт их эмч Т.Тулга

Зэвсэгт хүчний Жанжин штабын 350 дугаар ангийн Эмнэлгий алба эрүүл мэндийн төвийн дарга Э.Ариунтуяа

Онцгой байдлын ерөнхий газрын Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн мэргэжилтэн О.Ариунболд

“ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

Нийслэлийн Амгалан амаржих газрын Нярайн эмч Г.Насанжаргал

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг их эмч Э.Эрдэнэцэцэг

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч У.Ариунбилгүүн

Онцгой байдлын ерөнхий газрын Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн эмч Н.Маргад-Эрдэнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэдээгүйжүүлгийн их эмч Б.Гүн-Үйлс

Эмгэг судлалын үндэсний төвийн анатомын эмгэг судлаач С.Мөнгөнцэцэг

Монгол-Япон эмнэлгийн ревматолийн эмч Н.Дэмчигмаа тус тус шагнагдлаа.

Төрийн одон медалиар шагнуулсан эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан та бүхэндээ халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсье.