
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өнөөдөр 5.5 тэрбум вонийн төсөвт өртөг бүхий “Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр хуран цугласан зочид, төлөөлөгчид сургалтын төвийн орчин нөхцөл, зохион байгуулалттай танилцлаа. Тус төв нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын сургалт болон дадлагын ажлыг явуулах боломжтой анги, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаараа онцлогтой. Түүнчлэн жилд шинээр 850-2600 хүн, давтан сургалтад 1800-5700 хүнийг хамруулах хүчин чадалтай. Нийт 2739,8 м2 талбайтай ба 250 хүний багтаамжтай сургалтын танхим, 10-30 хүний багтаамжтай 6 танхим болон хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимуудаас бүрдэж байна.
Аялал жуулчлалын сургалтын төвд өнөөдөр:
– Жуулчин тээврийн сургалт
– Аяллын хөтчийн сургалт
– Зочлох үйлчилгээний сургалт
– Ресторан зоогийн газар, зөөгчийн сургалт
– Аялал жуулчлалын менежментийн сургалт
– Аяллын тогоочийн ур чадварын сургалт
– Цахим технологийн сургалт
– Соёл, урлагийн арга хэмжээ, 21 аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, жуулчны баазын үйлчилгээний үзэсгэлэнгүүдийг зохион байгууллаа.