Морьт харваа нь эртний дайны урлагаас төрөлхтөнд өвлөгдөн ирсэн уламжлалт урлаг бөгөөд өнөөдөр түүнээс үндэсний спорт болон хөгжиж, соёл иргэншлийн илэрхийлэл болон ур чадвар, тэвчээр шаардсан спортоороо олон түмний сонирхлыг татаж байна. Түүнчлэн энэхүү спорт нь Олимпын төрөл болох зорилготойгоор олон улсын хэмжээнд хөгжиж байна гэдгийг Дэлхийн холбооны ерөнхийлөгч дурдсан байдаг.

17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад, харин яг энэ жил “Нүүдэлчин” олон улсын соёлын фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан нь томоохон үйл явдал байв. Дэлхийн дөрвөн тивийн 38 орныг төлөөлдөг Дэлхийн морьт харвааны холбооноос зохион байгуулдаг уг тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцоход бэлдэж, одоогийн байдлаар 15 орны 70 гаруй харваач бүртгүүлэн оролцсон байна .
