“ТЭНГЭРИЙН ХУТАГТ” фестиваль нь дэлхийд энергийн төв хэмээгддэг Хамарын хийдийн байгалийн онцлог, түүнийг үндэслэгч V Ноён Хутагтын амьдрал, бүтээл туурвилын сүнслэг орон зайг түшиглэн зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү фестивалиар:

Үндэстний оюун санаа, өв соёл, зан заншил

Язгуур болон орчин үеийн урлаг, сонгодог бүтээлүүд

Говь нутгийн байгаль дэлхийн онцгой гоо сайхан

Бясалгал, төвлөрөл, гэгээрэлд хөтлөх лекц, ном айлтгал

Чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх олон төрлийн арга хэмжээг нэгэн дор цогцлоон хүргэх болно.

Түүнчлэн, фестиваль нь үндэсний болон олон улсын зочдод Хутагтын гүн ухаан, уран бүтээлийг таниулан сурталчлах, нийгмийн оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой юм.