
МАН-ын бага хурал эхэллээ. Хурлын гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын дарга асан Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалыг МАН доторх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд өгөх ёстой гэсэн агуулгаар үг хэлжээ. Түүний “цөөнх” гэсэн үгийн цаана АН бус, МАН доторх Л.Оюун-Эрдэнийн талыг хэлж байгаа аж.
МАН-ын удирдлагууд өнгөрсөн хавраас дотооддоо хоёр хуваагдаж, Л.Оюун-Эрдэнэ болон Г.Занданшатар нарынх гэсэн зааг үүссэн.
Тэгвэл УИХ-ын даргын суудлыг Л.Оюун-Эрдэнийн талд өгөх ёстой талаар гишүүд нь хөндөж эхэлжээ. Л.Оюун-Эрдэнийн талаас УИХ-ын даргаар сонгогдох боломжит хүнээр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ яригдаж буй билээ. Мөн Шадар сайд асан С.Амарсайханыг зүтгүүлэх магадлал өндөр.

