ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ “ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ОРОЛЦОГЧДОД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Туршлага солилцох хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь төв болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бодлогын хэрэгжилтийн чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Архангай, Дархан-Уул, Дундговь, Увс, Сүхбаатар аймгуудын Засаг даргын Тамгын газраас хүсэлт ирүүлсэн албан хаагчдаас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Дархижав, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын тус хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ундрах нар уг хөтөлбөрт хамрагдан ажиллалаа.

Оролцогчид “Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөл боловсруулах үйл явцтай танилцахаас гадна хөгжлийн бодлогын шинжилгээ хийх арга зүй, төлөвлөлтийн орчин үеийн хандлага, холбогдох эрх зүйн шинэчлэлийн талаар мэдлэг, туршлага хуримтлуулж, практик сургалт, зөвлөмж, арга зүйн дэмжлэг авч байна.

“Туршлага солилцох хөтөлбөр” нь Япон, Австрали зэрэг улс орнуудын төрийн албаны чадавх бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шилдэг туршлагыг нутагшуулсан бөгөөд цаашид бүх аймаг, нийслэлийн байгууллагуудыг үе шаттайгаар хамруулах зорилготой юм.

Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хөтөлбөрт хамрагдсан албан хаагчдыг хүлээн авч уулзан, тэдний оролцоо, идэвх санаачилгыг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсээд батламж гардууллаа. Тэрбээр төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлэх, бодлого төлөвлөлтийн чадавхыг нэмэгдүүлэхэд ийм төрлийн хөтөлбөрийн ач холбогдол өндөр болохыг онцлон тэмдэглэв.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ “ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ОРОЛЦОГЧДОД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ “ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ОРОЛЦОГЧДОД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Сангийн яамны удирдлагуудыг хүлээн авч уулзав

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Сангийн яамны удирдлагуудыг хүлээн авч уулзав

“Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг” болж өндөрлөв

“Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг” болж өндөрлөв

“Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл”-ийн олон нийтийн санал асуулгын үр дүн

“Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ

“Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ