Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газар-ын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн яам-ны сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг 2026 оны 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
Тус сургуулийг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд болон холбогдох олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтын хаалтын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г. Ариунбуян, эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, болон ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням болон команд штбаын сургуульд оролцсон нийт алба хаагчид оролцлоо.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүний штабын дадлага, дууриалган үзүүлэх тактикийн сургуулилалт гэсэн үндсэн үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд гамшгийн үеийн бэлэн байдлыг бодит нөхцөлд үнэлэх, сайжруулахад чиглэв.
Сургуулилтын хүрээнд:
• 2,238 алба хаагч, 175 хүч хэрэгсэл зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж;
• 44 эрүүл мэндийн албаны штабад 1,008 бүрэлдэхүүн тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу штабын дадлага хийж;
• Гамшгийн 5 төрлөөр орон нутагт 3, нийслэлд 2 хээрийн эмнэлэг дэлгэж, 558 алба хаагч 703 тоног төхөөрөмж, 46 техник ашиглан ажиллаж;
• Гамшгийн 2 төрлөөр хөдөлгөөнт эмнэлгийн тусламжийн цэг байгуулж, 166 алба хаагч 53 тоног төхөөрөмж, 22 техник хэрэгсэл ашиглан үүрэг гүйцэтгэлээ.
Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв вирусологи, нян судлал, шимэгч судлал, бэлгийн замаар дамжих халдвар, гепатит, энтеровирус, клиник хими, сүрьеэгийн чиглэлээр лабораторийн бэлэн байдлыг ханган ажиллалаа.

