
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод-таны тарих нэг модноос эхэлнэ” уриан дор мод тарих арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын нийт 70 гаруй албан хаагч идэвх санаачилгатай оролцож, байгаль орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж, мод тарив.
